Троцкийн толгойг хага цохисон алхыг олонд үзүүлнэ


Оросын хувьсгалын жолоодогчдын нэг Лев Троцкийн амь насыг бүрэлгэсэнзэвсэг болох мөсний алхыг 78 жилийн дараа 2018 онд Вашингтоны Олон улсын тагнуулын музейд тавьж үзүүлнэ гэдгийг “Гардиан” сонинд мэдээлсэн байна.
НКВД-гийн туршуул Рамон Меркадер 1940 оны наймдугаар сарын20-нд Кайокан гэдэг газарт (эдүгээ Мексикийн нийслэл Мехико хотын дэвсгэрт багтдаг) нэрт улс төрчийн толгойгуулчны алхаар хага цохижээ.
Цагдаагийн байгууллага гэрчлэх баримт болгон алхыг цагдаагийн хэсэгт нэлээд хэдэн жил хадгалжбайжээ.Хожим нь ажилтнуудын нэг Альфредо Салас хойч үеийнхэнд үзүүлэхээр шийдэж алхыг гэртээ аваачсан байна.Алсын хараатай хууль сахиулагчийн охин аллагын зэвсгийг 2005 оныг хүртэл гэртээ хадгалж байгаад, дараа ньхувийн цуглуулагч америкийн Кейт Мелтон гэгчид худалдахаар шийджээ.
Шинэ эзэн нь Олон улсын тагнуулын музейгүүсгэн байгуулагчдын нэг юм. Түүний хэлж байснаар,Троцкийн амь насанд хүрсэн багажийг тэр 40 жилийн турш эрж байжээ.Хуучин эд өлгийн зүйлс цуглуулагч эрАна Алисия Саласт хичнээн мөнгө төлсөн тодорхойгүй байна. Харин одоо Мелтон өөрийн таван мянган нэгж бүхий цуглуулгыг музейд шилжүүлэх аж. Эдгээрийн дунд Меркадерын мөсний алх оржээ.

Иосиф Сталинтай засгийн эрхийн төлөө тэмцэлд ялагдсаных нь дараа Зөвлөлт Оросын удирдагчдын нэг Лев Троцкийг1929 оны 12 дугаар сард тус орноос хөөн гаргасан юм.
Тэрээр уг нь Германд очих хүсэлтэй байсан ч, тус орны эрх баригчид хувьсгалчийг хүлээн авахаас татгалзсан байна.Ингээд Троцкий Турк, Франц, Норвегаар дамжин Мексикт очжээ.
Троцкигийн хувьд Сталины эсрэг эчнээ тэмцлээ үргэлжлүүлж,“Олон улсын зүүний сөрөг хүчин”-ийг байгуулахаар удаан хугацаагаар оролдож байсан аж.
Ийнхүү түүнийг устгахыг зөвлөлтийн нэрт хорлон сүйтгэгч Павел Судоплатовт даалгажээ.

Анхны оролдлого бүтэлгүйтэж, харин хоёр дахь алуурчин – Испанийн коммунист Рамон Меркадер 1940 оны наймдугаар сарын 20-нд уг төлөвлөгөөг хэрэгжүүлж чаджээ.Мөсний алх,кинжаал хутгаа нуусан цув өмссөн тэрямар нэг шүүмжийг Троцкийд авчирч,түүнийг уг материалтай танилцаж байхад нь ар дагз руу нь алхаараа цохисон байна.Троцкий дараа өдрийн өглөө эмнэлэгт нас баржээ.Түүний шарилыг чандарлаж,нэрт хувьсгалчийн сүүлчийн орогнож байсан Кайокан дахь гэрийнх нь хашаанд чандрыг нь булсан байна.

Мексикийн шүүх алуурчинд тэр үед тус оронд хэрэглэж байсан ялын дээд хэмжээ – 20 жилийнхорих ял оноосон байна. Түүний хэн болохыг 1946 онд л тогтоожээ. Ялаа бүрэн эдлэсэн Рамон Меркадер1960 оны тавдугаар сард ЗСБНХУ-д ирж, түүнд Зөвлөлт Холбоот Улсын баатар цол олгосон байна. Тэр 1970-аад оны дунд үеийг хүртэл Москвад байж, сүүлд нь Кубад очиж,1978 онд тэнд нас баржээ. Түүнийг зөвлөлтийн нийслэлийн Кунцевын оршуулгын газарт Рамон Иванович Лопес гэдэг нэрээр оршуулсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ