Цаасан пирамидаар төрийн далбаа бүтээжээ


Цаасан пирамидаар Монгол Улсын төрийн далбааг бүтээснээ өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд танилцууллаа. Энэ бүтээлийг"Хобби" сургуулийн нийт багш, сурагч, ажилчид урлажээ.
Төрийн далбаа нь 24х48 метрийн хэмжээтэй, 100 мянга гаруй цаасан пирамидаас бүрдэж байгаа аж. Тэд дэлхий дээрх хамгийн том оригами-мозиак 1,152 м.кв хэмжээтэй төрийн далбааг бүтээн Гиннесийн амжилт тогтоохоор ажиллаж байгаа аж.
“Хобби” сургуулийн сургалтын менежер П.Лхагвасүрэн “Оригами гэдэг нь цаасан нугалмай, мозайк гэдэг нь шигтгэмэл гэсэн үг. Сүүлийн үед монголчууд Геннисийн номд их бүртгүүлж байна. Өмнө нь бүртгүүлсэн хүмүүс зөвхөн монгол уламжлалаараа бүртгүүлж байсан. Гэхдээ тэднийг буруутгаагүй юм шүү. Харин бид дэлхийн бусад хүмүүсийн амжилтыг эвдэхээр ажиллаж байгаа. Үүгээрээ илүү онцлог” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ