“Намрын ногоон өдрүүд-2017” үзэсгэлэн эхэллээ


“Намрын ногоон өдрүүд-2017” үзэсгэлэн, худалдаа өнөөдөр 'Мишээл экспо' төвд эхэллээ. Үзэсгэлэн энэ сарын 25-ний өдөр буюу ирэх даваа гариг хүртэл үргэлжлэх аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг байгуулж байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Мөн нийслэлд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлж байгааг албаныхан хэлж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ