Жолооны үнэмлэхтэй 1 сая 151 мянган хүн байна

Монгол улс нь нийт 1,566,6 мянган км2 хавтгай дөрвөлжин газар нутагтай, 49250 км урт замын сүлжээтэй, үүнээс хатуу хучилттай 5684,6 км авто замтай бөгөөд улсын хэмжээнд 760 гаруй мянган автомашин бүртгэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар манай улс 3 сая 164,0 мянган хүн амтай бөгөөд үүнээс жолоодох эрхийн үнэмлэхтэй 1 сая 151 мянга гаруй хүн бүртгэгдсэн байна. 2007 онд монгол улсын хүн ам 2620446 байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хүн амын статистик үзүүлэлттэй харьцуулахад 20,7 хувиар, нийслэл хотод хүн амын тоо 35 хувиар, тээврийн хэрэгслийн тоо 4 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь их хотын түгжрэл саатал, зам тээврийн осол, хэрэгт нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ