“Аюултай хог хаягдал”-ын талаар хэлэлцэнэ

Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг мэргэжлийн эрдэмтэн, судлаачид, шийдвэр гаргагчид болон иргэдийн оролцоотойхамтран шийдвэрлэх зорилготой “Хотын шийдэл” цуврал хэлэлцүүлгийг есдүгээр сарын 20-ны өдөр “Нийслэлийн хог хаягдлын менежмент-Аюултай хог хаягдал” сэдвийн дор НИТХ дахь АН-ын бүлэг болон Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран зохион байгуулах гэж буй.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд болох энэ хэлэлцүүлгийн үр дүнд:

- Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр НИТХ болон БОАЖЯ-ны чиг үүргийг ялгаж, тодорхой болгох;
-Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрт санал авах;
- Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж мөрдүүлэх ажлын хэсэг байгуулах;
- Хариуцах эзэнгүй олон жил аюулын харанга дэлдээд байгаа аюултай хог хаягдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн шийдвэр гаргах;
- Хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргаж, хэвлэл мэдээллээр сурталчлан үндэсний үйлдвэрлэлээ давхар дэмжих зэрэг ач холбогдолтой аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ