Элэгний тухай сонирхолтой баримтууд

Элгээ хайрлах хэрэгтэй. Учир нь бүх эрхтний үйл ажиллагаа түүнээс шалтгаалдаг гэж дундад зууны үед аж төрж байсан нэрт эмч, эрдэмтэн Авиценна бичсэн байдаг.

Элэг эрүүл байх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Энэ нь цус цэвэр байж, хор шаарыг шүүж, бодисын солилцоо хэвийн явагдаж,бие махбодид аминдэмүүд хангалттай байна гэсэн үг юм.

Кавказын уугуул ястнуудын нэг лезгинчүүдийн хэлэнд “элэг” гэдгийг “лекь” гэж орчуулдаг. Хачирхалтай ч тэдний хэлэнд бүргэдийг мөн “лекъ” гэдэг байна. Энэ нь эртний Грекийн нэг домогтой холбоотой гэнэ. Эрт цагт уулынхан талийгаачдыг махчин шувуунд идүүлэхээр нутаглуулдаг байжээ. Тэр шувуу хамгийн түрүүнд хүний элэг, дараа нь бусдыг нь иддэг байж. Тиймээс хүний амин сүнс уг эрхтэнд байдаг бөгөөд түүнийг идэх үед сүнс шувууны биед ордог хэмээн үздэг байжээ.

Эртний Хятадууд элгийг зүрхний анд хэмээн үзэж, бие махбодийн “эх” гэж нэрлэж байжээ. Учир нь элэг нь бүх биеийн гол шүүлтүүр бөгөөд бидний амьсгалж, идэж байгаа бүхий л бохир зүйлийг авдаг байна. Хэрвээ элэг ийм үүрэггүйсэн бол хүн хоёр, гурван цагийн дараа л үхэх гэнэ.

Артерийн болон венийн цусны аль аль нь элгээр дамжин өнгөрдөг

Өөр аль ч эрхтэнд ийм зүйл байдаггүй. Хялгасан судасны торлогт бүх төрлийн цус холилддог, тиймээс элэг артерийн болон холимог хялгасан судасны аль алинаас хүчилтөрөгч авдаг. Үүний хүчинд бие махбодь хавьгүй их хүчилтөрөгч авах юм. Нэг минутад бүтэн хагас литр цус элгээр дамжин өнгөрдөг бөгөөд энэ нь хоногт хоёр мянган литр болно!

Элэг бол аминдэмийн агуулах юм

Бие махбодь хоол тэжээлээр дамжуулан бодисуудыг авахаа болиход, үүнийг чухам элэгнээсавдаг. Хэрвээ хүн өвчилвөл элэг тусладаг. Эмчилгээ хийлгэх шаардлагатай болоходбие махбодид хурцаар шаардагдаж буй тэр аминдэмүүдийг элэг өгдөг.Энэ нь А, В12, D зэрэг аминдэмюм.

Элэг бол хүний биеийн хамгийн халуун эрхтэн

Түүнийг “пийшин” гэж нэрлэдэг нь дэмий хэрэг бишээ. Бие их даарахад элэг бүх бие махбодийг бүлээцүүлж чадна.

Элэг 300 жил ажиллахад бүрэн хүрэлцэнэ

Ганцхан элэг л сэргэх чадвартай байдаг. Энэ нь элэгний өвчнөөр өвчлөхөд хүн бүрт түүнийг эмчлэх магадлал бий гэдгийг харуулж байгаа хэрэг. Тиймээс хэрвээ элэгнээс нэгхэн хэсгийг тайрахад тэр хэсэг яваандаа төлжин ургадаг.

20 дугаар зуунд эрдэмтэд элгийг “химийн лаборатори” гэж нэрлэдэг

Учир нь минут бүрт элэгэнд сая хүртэлх химийн урвал явагддаг байна.

Элэг нь цусны агуулах юм

Хэрвээ бие махбодь цус алдвал элэг агшиж, өөрт байгаа нөөцийг шахан, хуримтлагдсан нөөцөөсөө бие махбодьтой хуваалцдаг байна. Элэг нь цус төлжүүлж, цустүгээдэг эрхтэн гэж эртний Ромын эмч Гален үзэж байжээ.

Элэг хэзээ ч өвддөггүй

Элгэнд өвдөлт мэдрэх мэдрэлийн төгсгөл байдаггүйгээс тэр юм. Тиймээс тусгай үзлэг, шинжилгээхийлгэхгүйгээр элэгний өвчнийг оношлохнь зарчмын хувьд хэцүү.

Элэг нь дархлаанытогтолцоонд оролцдог

Элэг нь дархлааны тогтолцоог дэмждэг дархлааны глобулин, эсрэг биет, амин хүчлүүд болон эсийг боловсруулдаг байна. Тиймээс хэрвээ дархлаагаа сайжруулах хэрэгтэй бол элэгнээс эхлэх хэрэгтэй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ