Зам тээврийн ослоор 340 хүн амиа алджээ


Он гарсаар улсын хэмжээнд нийт 25892 зам тээврийн осол гарч, 340 хүн амиа алджээ. Ослын улмаас амиа алдсан иргэдийг хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь авч үзвэл 243 жолооч, 89 явган зорчигч байв. Амиа алдсан иргэдийн 259 нь орон нутгийн замд осолдсон байна. Өнгөрсөн найман сарын хугацаанд гарсан зам тээврийн осол аваарын үзүүлэлтийг авч үзвэл,
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 18852 тохиолдол бүртгэгдсэн байна.
- Зам тээврийн осол 25892 удаа гарч, 340 хүн амиа алдсан бөгөөд 47 нь хүүхэд байжээ.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт ослын 97,4 хувь нь жолоочийн буруугаас, 2,5 хувь нь явган зорчигчийн буруугаас,0,09 хувь нь замын эвдрэлээс болдог аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ