Бяцхан охид дэлхийн загварын олимпод оролцож байна


Монголын гэрэлт ирээдүй болсон үзэсгэлэнт бяцхан охид дэлхийн загварын олимпод авьяасаа сорьж байгаа билээ. Тодруулбал энэ сарын 17-23-ны өдрүүдэд Гүрж улсын нийслэл Батуми хотод зохион байгуулж буй дэлхийн загварын олимп “Top Teen Model of the Planet- 2017', мөн 'Top Child Model of the Planet -2017' буюу дэлхийн хүүхдийн загварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа юм.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнийг “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн, хатагтай Энэбишийн Оюунтунгалаг, “Мисс Монголиа” аялал жуулчлалын холбооны тэргүүн Б.Гантогоо нар ахалж яваа юм. Тэд дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох хамтын ажиллагааны гэрээ байгуулж, албан ёсоор оролцож байна.
Энэ удаагийн тэмцээнд “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Наранболдын Эмүжин, “Seoul LBMA STAR AGENCY TOP 7”-гийн Сугармаагийн Түмэнжаргал, “Бяцхан мисс-2016” Улсын уралдаант тэмцээний “Шилдэг оролцогч”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Анхбаярын Маралгуа, Дорноговь аймгийн “Оны шилдэг хүүхэд”, “Охидын мисс төв”-ийн “Шилдэг модель” Гансүхийн Уянгадарь, Эрдэнэт хотын “ТОП” загвар өмсөгч Эринаагийн Охиноо Монголынхоо хацар гоо, үзэсгэлэнт бяцхан охид оролцож байна. Охид тэмцээний үеэр Батуми хотын их дэлгүүрт үндэсний хувцсаар гоёж, загварын шоунд оролцжээ. Энэ үед Монгол өв соёлыг гайхуулан, ур чадвар авьяас билгээрээ бусад орны оролцогчдоос онцгойрч чадсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ