“Чингисийн хүүхдүүд” Улаанбаатар кино наадмыг нээнэ


“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ес дэх удаагийн Улаанбаатар Олон улсын кино наадмын “Нээлтийн кино”-гоор шалгарчээ.
Хурдан морины унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх уг уран сайхны кино ирэх сарын сарын 10-нд Монголд албан ёсны нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох юм.
Мөн“Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжмийн бүрэн хэмжээний концертыг аравдугаар сарын 5-нд “Corporate Convention Centre”-ийн концертийн их танхимд тоглох ажээ.Энэхүү концерт нийт хоёр хэсгээс бүрдэх ба нэгдүгээр хэсэгт дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжмийг толилуулах бол хоёрдугаар хэсэгт “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмүүд тоглогдох гэнэ.
Дашрамд дуулгахад “Чингисийн хүүхдүүд' уран сайхны кино нь Монгол улсыг дэлхийд сурталчлах томоохон бүтээл болсон бѳгѳѳд 2017 оныг дуустал дараах олон улсын кино наадмуудад оролцох урилга аваад аж.
• Festival De Cannes - Special Screening /France/
• Giffoni International Film Festival - Official Selection /Italia/
• International Film Festival Schlingeli - Official Selection /Germany/
• Ulaanbaatar International Film Festival - Opening Movie /Mongolia/
• Seoul International Film Festival - Official Selection /Korea/
• Casa Asia Film Festival - Official Selection /Spain/
• Asia Pacific Screen awards - In Competition /Australia/
• Canada International Film Festival - Official Selection -/Canada/
• Sochi International Film Festival - Official Selection -/Russia/
• China International Film Festival - In Competition -/China/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ