НИТХ-ын даргын санал хураалтыг хаалттай үргэлжлүүлнэ

НИТХ-ын ээлжит хуралдааны үдээс хойших хуралдаан сая эхэлж, НИТХ-ын даргад нэр дэвшигчийг санал хураалтаар тодруулах гэж байна. НИТХ-ын дарга нэр дэвшигч НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан, С.Амарсайхан нар өрсөлдөж байна.

Саналын хуудсаар НИТХ-ын 45 төлөөлөгчөөс санал авах байсан ч саналын хуудас дугаарласан буюу тэмдэглэгээгүй, тамга тэмдэглэгээ тавиагүй учраас саналын хуудсыг устгаж, дахин саналын хуудас хэвлэхээр боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ