С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын санал тэнцжээ

НИТХ-ын даргад нэр дэвшигч С.Амарсайхан, Д.Баярсайхан нар тус бүр 17 хүний санал авч, цагаан хуудас буюу хүчингүй санал 10 гарч ирснээр нэр дэвшигчид тэнцсэн байна.

Тиймээс МАН-ын бүлгийн зүгээс НИТХ-ын ээлжит хуралдаанаас тав хоногийн завсарлага авлаа. НИТХ-ын даргыг сонгох санал хураалтад нийт 44 төлөөлөгч оролцсон байна.

Үүнээс Нэр дэвшигч Д.Баярсайхан-17 Нэр дэвшигч С.Амарсайхан -17 Цагаан хуудас-10 тус тус санал авсан байна. Нэр дэвшигчдийн хэн хэн нь ялалт байгуулж чадаагүй учраас МАН-ын бүлэг завсарлага авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ