Орбит хүртэлх авто замын ажил 55 хувьтай байна

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Нарангаас Орбит хүртэлх 1.3 км авто замын ажил үргэлжилж байна. Авто замын урт нь 1,3 км, зорчих хэсгийн өргөн нь 7 м, хоёр талаараа 1,5 м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.

Гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХКшалгарсан бөгөөд 2017 оны зургадугаарсарын27-ноос 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр 1 407 971 748 төгрөгийн гэрээ байгуулжээ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 55 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ