“Хөгжлийн хөтөч-Номинчууд” чуулган боллоо


Энэ жил “Номин Холдинг” ХХК-ийн 25 жилийн ой тохиож байна. Дөрвөн мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг үндэсний тэргүүлэгч шилдэг компаниудын нэг болох “Номин Холдинг” ХХК-ийн хамт олон 25 жилийн ойн хүрээнд “Хөгжлийн хөтөч-Номинчууд” чуулга уулзалтыг “Корпорейт конвеншн центр”-т зохион байгууллаа.
Энэхүү чуулга уулзалтад оролцохоор 1000 зочид, төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм. “Хөгжлийн хөтөч-Номинчууд” чуулга уулзалтын үеэр “Боломж ба хөгжил”, “Брэнд үйлдвэрлэл”, “Үйлчилгээний төгөлдөршил” гэсэн гурван салбар хуралдаан болсон. Мөн “Номин Холдинг” ХХК-ийн хамт олон өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлуудаа дүгнэж, гаргасан амжилтуудаа эргэн санаж, алдаа оноотой зүйлсээ хэлэлцэж, хөгжлийн гарц шийдлүүдийг тодорхойлсон юм.
Чуулга уулзалтад “Номин Холдинг”-ийн салбар компаниудын удирдах, гүйцэтгэх түвшний ажилтнууд хамт олныхоо санал бодлыг чөлөөтэй сонсож, цаашид хэрэгжүүлэх бизнесийн бодлого, стратеги төлөвлөгөөг танилцууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ