Номын баяр үргэлжилж байна


Сүхбаатарын талбайд “Ulaanbaatar Book Fair” 20 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна. Тус номын баярт “Интер ном”, “Аз хур”, “Мон судар”, “Тагтаа”, “Непко”, “Мир”, ”Импати ХХК”, ”Books in English”, “Болор судар” зэрэг хэвлэлийн компаниудын асруудаас гадна нэрт зохиолчид, хуучин номын худалдаа эрхлэгчид, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүхий л ном худалдаалагчид байрлаж номоо худалдаалж буй юм.
Номын хорхойтнуудыг нэг дор цуглуулдаг “Ulaanbaatar Book Fair” номын баярт хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулан худалдаалж буй бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч авах боломжтойгоороо онцлог болж байна. Мөн зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсгийг нь зуруулан номоо хямдруулан авсаар байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ