ҮЙЛ ЯВДАЛ: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө


С.Зориг агсны хөшөөнд
09:00 цагт АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө.
Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд
10:00 цагт НИТХ-ын XI хуралдаан болно.
МУИС-ийн номын сангийн байранд
11:00 цагт МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн баярын хэвлэлийн хурал болно.
МҮЭ-ийн холбооны хурлын танхимд
11:00 цагт Боловсрол шинжлэх ухааны ҮЭ ийн холбооноос багш нарын цалинг нэмэх асуудлаар хийгдэж буй ажлын талаар хэвлэлийн хурал хийнэ.
Зүүн 4 замаас-Д.Сүхбаатарын талбай хүртэл
13:00 цагт Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 70 жилийн ойн баярын хүрээнд 1,500 хүний бүрэлдэхүүнтэй жагсаал хийнэ.
Монгол Ньюс мэдээллийн төвд
13:00 цагт Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Аригато талархлын тоглолтыг зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ.
Мишээл Экспо-д
14:00 цагт “Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2017” эдийн засгийн чуулга уулзалтын хөтөлбөрийн хүрээнд “Орост үйлдвэрлэв 2017” ОХУ-ын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ