НИТХ-ын даргыг сонгох хурал хойшлогдлоо

НИТХ XI хуралдаан өглөө 10:00 цагт товлогдсон байсан ч 12:30 үед эхэллээ. ИТХ-ын 41 төлөөлөгч хуралдаа ирсэн бөгөөд хуралдааныг ИТХ-ын төлөөлөгч н.Батсайхан удирдаж байна.

Хурлын эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгээс дахин долоо хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж ирэх Даваа гараг буюу аравдугаар сарын 9 хүртэл хуралдаан хойшлогдлоо. НИТХ-ын даргын асуудлаар МАН нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй гэх шалтгаанаар завсарлага авах хүсэлт гаргажээ.

Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ