ҮЙЛ ЯВДАЛ: "Цусаа бэлэглэх өдөр" тохиож байна

The Corporate hotel Convention center 5-р давхар

09:00 цагт "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Мэргэжлээс шалтгаалах өвчний оношилгоо, урьдчилан сэргийлэлт” сэдэвт онол практикийн бага хуралд болно.

Чингис хаан нисэх онгоцны буудалд

10:00 цагт Турк Улсад болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах анхны хүрэл медалийг хүртсэн Онцгой байдлын албаны баг тамирчид эх орондоо ирнэ.

ЦССҮТ-ийн байранд

10:00 цагт "Цусаа бэлэглэх өдөр" өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийн хүрээнд зургаан эрхэм донорт “Бахархал-10”, “Бахархал-20” тэмдэг гардуулж, нийтийн тээврээр бүтэн сарын турш үнэгүй зорчих карт бэлэглэнэ. Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн бүх донорыг U Money картаар урамшуулна.

Монголбанкны 5 давхрын хурлын танхимд

11:00 цагт Улс орон даяар хэрэгжүүлэх "Санхүүгийн боловсрол" аяны нээлтийн арга хэмжээ болно.

Монголын залуучуудын холбооны 104 тоотод

11:00 цагт Багш нарын ажил, хаялт болон цалин нэмэхтэй холбоотой асуудлаар Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбооноос хэвлэлийн хурал хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Үндэсний "СоСо" брэндийн бэлэн хоол үйлдвэрлэгчид Засгийн газарт хандан уриалга гаргаж мэдээлэл хийнэ.

Holiday Inn зочид буудлын 1-р давхрын хурлын зааланд

17:00 цагт Бодибилдинг Фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ