Оросын хамгийн хүчирхэг зэвсгийг нэрлэв

“The National Interest“ сэтгүүлийн шинжээч Николас Майерс Оросын цэргийнхэнд байгаа хамгийн хүчирхэг, орчин үеийн зэвсгийн талаар бичсэн байна.

Түүний үзэж буйгаар холын болон дунд тусгалын зенитийн пуужинт “Триумф” (C-400) систем, оператив-тактикийн “Искандер-М” пуужинт цогцолбор, эргийн “Бал” пуужинт цогцолбор, “Калибр” далавчит пуужин, радио-электроны хэрэгслээр тагнуул хийдэг шинэ системүүдийг нэрлэжээ. Тухайлбал “ГЛОНАСС” системийн “Стрелец” цогцолбор, радио удирдлагатай нисдэг төхөөрөөмжүүд нь АНУ болон түүний холбоотнуудад бодитой аюул учруулж болох аж.

“Калибр” далавчит пуужингаас бусад зэвсгийг 2017 оны есдүгээр сарын 14-20-нд болсон Орос-Беларусын “Запад-2017” хамтарсан цэргийн сургуулилтын үеэр туршиж, газрын дундад тэнгисийн зүүн хэсэгт байрлаж байсан “Великий Новгород”, “Колпино” шумбагч хөлөг онгоцноос Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн объектуудад далавчит пуужингаар цохилт өгсөн байна.

“Эдгээр технологи нь хэдэн жилийн туршид Оросын цэргийн төлөвлөлтийн үндэс болно” гэж Майерс төгсгөлд нь бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ