“Айда” дуурийг тоглоно

Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон улирлын нээлтээ 140 гаруй жилийн түүхтэй Ж.Верди “Айда” дууриар энэ сарын 7,8-нд хийх гэж буй. Мөн дэлхийн балетын ноён оргил П.И Чайковский “Хунт нуур” балет энэ сарын 14, 15-нд 17.00 цагт тоглогдох гэж байна.

Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Ж.Вердийн “Аида” дуурийг тайзнаа тавьсан театр ховор гэнэ. Учир нь, уг жүжгийг тоглоход том хэмжээний бүрэлдэхүүнтэй нүсэр баг бүрдүүлэх шаардлага тулгардаг аж. Энэхүү дуурь нь уран бүтээлчдээс өндөр түвшний мэдрэмж, мэргэжлийн чадвар, ёс зүй болон тайзны хүчирхэг шийдэл, өндөр зохион байгуулалтыг шаарддагаараа бусад дууриас онцлог юм.

Мөн 55 дахь улирлын тоглолт энэ сарын 18-нд 19.00 цагт “Намрын аялгуу” концертоор үргэлжлэх бөгөөд 21-нд “Учиртай гурван толгой”, 22-нд “Уран хас”, 28, 29-нд “Севилийн үсчин” шинэ дуурийг 17.00 цагт тус тус тоглох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ