"Сургуулийн нийгмийн ажилтан багшаас илүү цалин авах ёстой"


Багш нарын ажил, хаялт болон цалин нэмэхтэй холбоотой асуудлаар Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг эхчүүдийн холбооноос байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.
МСХ-ны төлөөлөл "Багш нарын цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг дэмжиж байгаа. Гэхдээ сургуулийн нийгмийн ажилтныг дурдахгүй байгаад сэтгэл дундуур байна. Тэд бол сургуулийн 1000 гаруй хүүхдийн төлөвшлийн төлөө ажилладаг. Хүүхдийн сургалт хүмүүжилд чухал нөлөөтэй нийгмийн ажилтнуудын цалин багш нараас бага, зуны амралт нь бага байдаг" гэв.
"Тухайн сургуулийн хүмүүжлийн асуудлыг тодорхойлж, цаашид засч залруулах ажлыг хийдэг чухал үүрэгтэй ажилтнуудын цалин багш нарынхаас илүү байх хэрэгтэй" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ