"Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад оруулах хувь нэмэр” чуулган эхэллээ


“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” чуулган өнөөдөр эхэллээ. Уг чуулган маргааш хүртэл үргэлжлэх юм. Чуулганыг нээж БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэмнөхөд өө,Эрхэм хүндэтзочид, төлөөлөгчид өө,
Та бүгдийнэнэ өдрийн амарамгаланг айлтгаж,“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр”сэдэвт өнөөдрийн чуулганд оролцохоорхүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлж байна.
Өнгөрсөн сард манай хөрш БНХАУ-ын Ордос хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Талуудын 13 дугаар хурлын үеэр, НҮБ-ын суурь гурван конвенцийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилт, түншлэлийн асуудлаас гадна ахиц дэвшлийг хянах үнэлгээний арга зүйг сайжруулах талаар онцгойлон дурдаж, эдгээр чиглэлээр бүх түвшинд хамтран ажиллахыг уриалсан билээ. Иймээс өнөөдөруур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод Монгол Улсаас оруулаххувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэг бүхий түншлэл, хамтын ажиллагаа, санхүүжилтын тухай хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаад би маш баяртай байна.
Монгол Улс нь далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газарзүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуйзонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамаарандаян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөднэн эмзэгорон юм.Зөвхөн өнөө жилийнбайдлыг аваад үзэхэд хур бороо оройтож,ихэнхи нутгаар хуурайшил, гантай байсны улмаас ойн түймэр их гарч, хортон шавжийн тархалт их, газар тариалангийн бүс нутгаарургац муутай байлаа.
Нөгөөтэйгүүр, зарим нутгаар ширүүн бороо их орж,зам гүүр эвдэж эдийн засгийн багагүй хохирол учрууллаа.Хэдийгээр даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол улсаас оруулж буй хувь нэмэр өчүүхэн бага ч бид энэ мэтээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөгдөх нь манай улсын байгаль экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд хүндээр тусч байгаа билээ. Иймдүндэсний түвшинд хүлэмжийн хийг бууруулах, нүүрс хүчлийг шингээх чадавхаа сайжруулах зэргээр дэлхий дахины зорилгод Монгол Улсын хувь нэмрийг оруулах нь бидний хувьд чухал зорилт болоод байна.
Энэхүү зорилтыг бид Монгол Улсын Засгийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийнүндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлого,Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд тусган, тэдгээрийг хэрэгжүүлэхарга хэмжээ авч байна. Гэхдээхөрөнгө санхүүжилтийн болон хэрэгжүүлэх чадавхи, үйл ажиллагааны уялдаатайхолбоотой бэрхшээлүүдтулгарч, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний заалт нэг бүрийг хэрэгжүүлжчадахгүй байна. Ялангуяасанхүүжилтийн хувьддан улсын төсвөөс хараат байх,зөвхөн төр засгийн байгууллагууд хариуцаж гүйцэтгэх нь төдийлөн оновчтой биш байна.Ийм учраас төр-хувийн хэвшлийн түншлэлийгөргөжүүлэх, иргэдийн хөрөнгө оруулалт, санаачлагыг дэмжих, үүний тулдхолбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагууд хоорондоо нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа уялдуулахшаардлагатай байна.
БОАЖЯ өнгөрсөн9 дүгээр сардолон улсынУур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллагаартомилогдсонХас банк,мөн Монголын банкныхолбоотой хамтран ногоон санхүүжилт,ногоон зээлийн сангийн үйл ажиллагааг сурталчлах, мэдээлэл солилцох чуулганыг зохион байгуулсан билээ. Энэ нь ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх,уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувийн хэвшлийн оролцоогидэвхжүүлэх чухал арга хэмжээ болсон юм.
Харин өнөөдөр, маргааш 2 өдөр хуралдах энэхүү чуулган нь илүү өргөн хүрээг хамрах бөгөөд чуулганы гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгод нэгдсэн бүх талууд энэ чиглэлийн үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрэх, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийн хэлбэрийг тодорхой болгож, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэх явдал юм.
Энэ утгаараа өнөөдрийн чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын ногоон сан, Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллага,Азийн Хөгжлийн Банк, ХБНГУ, Япон улсынЗасгийн газар зэрэг олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, бусад банксанхүүгийн байгууллагуудын төлөөлөл, дипломат төлөөлөгчийн байгууллагууд оролцож олон улсын шинж чанартай арга хэмжээболж байгаадихээхэн баяртай байна. Ийнхүү оролцогч талуудын төлөөлөл хуран чуулж, санал солилцох боломж бүрдүүлэх талаар бидний санаачлагыг бүх талаар дэмжиж, хамтранажилласанХБНГУ-ын холбогдохбайгууллагууд,мөн Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллагад тусгайлан гүн талархал илэрхийлж байна.
Чуулганы хэлэлцүүлгийн үр дүнд“Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахадМонгол Улсыноруулах хувь нэмэр” хэмээх баримт бичгийн үндсэн санаа тодорхой болж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохгол арга зам, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, нүүрс хүчлийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж, тэдгээрийн санхүүжилтийн механизмын талаархэрэгжүүлж болохуйц санал зөвлөмж гарна гэдэгт эргэлзэхгүй байна.
Ингээд тус чуулганд цаг заваа гарган оролцож буй та бүхэнд дахин талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ