“Өсвөрийн аврагч” тэмцээн болно

Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Өсвөрийн Аврагч” тэмцээн маргааш жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн тэмцээн нийслэлийн 378 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтаж зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Тэмцээнднийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаасаваргаар шалгарсан багууд болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар тодорхой цэгүүдэд даалгавруудыг гүйцэтгэж, мэдлэгээ сорин өрсөлдөх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ