Архангай аймагт ургац хураалт 45.5 хувьтай байна


Аравдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Архангай аймаг энэ жил улаан буудай 3720 тн, төмс 3090.5 тн, хүнсний ногоо 1042.3 тн, ногоон тэжээл 15556.4 тн, тосны ургамал 840 тн хураан авахаас 2786 тн улаан буудай, 2389.9 тн төмс, 529.9 тн хүнсний ногоо, 5029 тн ногоон тэжээл, 280 тн тосны ургамал хураан хураан авчээ. Энэ нь нийт хураан авах ургацын 45,5 хувийг эзэлж байгаа аж.
Тэжээлийн болон тосны таримлын хураалт бүрэн эхлээгүй байгаа нь үр тариа, төмс хүнсний ногооны хураалт дуусаагүй байгаатай холбоотой юм. Энэ жилийн ургац төлөвлөсөн хэмжээнээс үр тариа 20-30 хувь, тосны таримал 15-20 хувь, төмс 10 хувь, хүнсний ногоо 30 хувиар бага хураан авах төлөвтэй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ