Жанрайсиг бурхны хот мандлыг өнгөт элсээр бүтээжээ

Жанрайсиг бурхны хот мандлыг 80 жилийн дараа өнгөт элсээр бүтээн хуржээ. Монголд бурханы хот мандлыг 1937 оноос хойш анх удаа өнгөт элсээр бүтээж буй нь энэ аж.

Дээрхийн гэгээн XIV Далай ламын 'Намжил' дацангийн хансүр Жадо ринбүчи багшийн удирдлага дор Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацан болон Дүйнхор дацангийн лам хуврагууд хамтдаа энэхүү хурал номыг өчигдөр /2017.10.03/ билэгт сайн өдөр хурсан байна.

Цаашдаа Гандантэгчэнлин хийдийн Дүйнхор дацанд жил бүр энэхүү хурал номыг хурахаар болсон нь шашны биет бус соёлын өвөө сэргээж буй түүхэн үйл явдал гэнэ. Хатан Туулдаа дүлцонгийн элсийг өргөөд өлзий хутгийн хурыг буулгаж бөгөөд бурханы хот мандлыг харах төдийд цаглашгүй буян хураадаг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ