ҮЙЛ ЯВДАЛ: Багш нарын онц их хурлыг зохион байгуулна.

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон

09:00 цагт Багшийн цалинг нэмүүлэх түр хорооноос Багшийн эрхийг хамгаалах өдөр21 аймаг, 9 дүүргийн Монголын багш нарын онц их хурлыг зохион байгуулна.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн

10:00 цагт “Хятадын ойрх үеийн түүх” болон “Манж Чин гүрний үеийн түүх” цуврал 20 боть бүтээлийг хандивлах ёслолын үйл ажиллагаа болно.

УДЭТ-т

10:00 цагт Монголын багш нарын баярт зориулсан арга хэмжээ болно. Шилдэг багш шалгаруулж шагнана.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:30 цагт Нийслэлийн Нийтийн Биеийн тамир, спортын хорооноос "UB sport 2017" биеийн тамир, спортын өдөрлөгийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт Нийслэлийн Тээврийн газраас хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан автобусанд буудал зарлах тоног төхөөрөмж суурилуулах талаар хэвлэлийн хурал хийнэ.

Монголын Үндэсний музейд

11:00 цагт “Иран дахь Ил Хаадын Өв" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулна.

ХНХЯ-ны байрны 10 давхарт

11:00 цагт Дэлхийн ур чадвар 2017 тэмцээнд явах хүүхдүүдийг ХНХЯ-ны удирдлагууд хүлээн авч уулзаж, далбаа гардуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нь гардуулан өгнө.

БГД-ийн эрүүл мэндийн төвд

12:00 цагт "Мэс заслын тасаг"-ийн нээлт болно.

Д.Сүхбаатарын талбайд

15:00 цагт Монголын багш нарын онц хурлын төлөөлөгчид, багш нар чимээгүй суулт хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ