Хорт хавдраас сэргийлэх гол аргыг нэрлэжээ

АНУ-д илрүүлсэн хорт хавдрын бүх тохиолдлын 40 хувь нь таргалалт, эсвэл илүүдэл жинтэй болоход нөлөөлдөг бусад шалтгаанаас үүдэлтэй болохыг мэргэжилтнүүд илрүүлсэн байна. Эрүүл аж төрөх ёсыг сахих нь хорт хавдарын өвчлөлөөс сэргийлэх гол арга болж буй талаар “MedicalXpress”сайтад мэдээлжээ.

Хорт хавдартай гэсэн онош бүхий 630 мянган хүн судалгаанд хамрагдсан байна. Таргалалт болон тархи, улаан хоолой, хөх, бамбай булчирхай, өндгөвч, умай, бүдүүн гэдэс гэх мэт 13 төрлийн хорт хавдар хоорондоо холбоотойг эрдэмтэд тогтоожээ. Эдгээр нь 2014 онд АНУ-д бүртгэгдсэн хорт хавдрын бүх тохиолдлын 40 хувь байсан аж.

Таргалалттай холбоотой хорт хавдрын тохиолдлын тоо 2005-2014 оны хооронд 7 хувиар нэмэгджээ.Бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн хүний тоо 23 хувиар буурсан нь хавдрыг эрт илрүүлсэнтэй холбоотой байжээ.

Ийнхүү жингээ хассанаар хорт хавдар өвчин тусах эрсдэлийг багасгаж болохыг өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн захирал Лиза Ричардсон мэдэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ