Автын ослоор дөрвөн хүн амиа алджээ

Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар баг, Цагаан хөтөл гэдэг газар энэ сарын 2-ны өдөр автын осол болж, дөрвөн иргэн амиа алджээ.

Угтаалцайдам сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан тэдний нэг нь хүүхэд байсан гэдгийг талийгаачдын ар гэрийнхэн хэлж байна. Талийгаачид 76-78 УБР Улсын дугаартай “Prius-11” загварын суудлын автомашинтай зорчиж явсан аж.

Осол болсон шалтгааныг тодруулахаар тус аймгийн цагда нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ