Суурин газрын хөрсийг цацрагийн шинжилгээнд хамруулж байна


Нийслэлийн суурьшлын бүсийн хөрснөөс хүний эрүүл мэндэд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тэдгээр нь цацрагийн аюулгүйн норм, холбогдох бусад стандартын шаардлагыг хангаж буй эсэхэд хяналт тавих зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Хот суурин газрын хөрсний бохирдлын байдалд хяналт шинжилгээ хийх” 01/99 тоот удирдамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн тогтоосон 10 цэгээс хөрсний дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид байгалийн цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хамруулаад байна. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ