Байгальд орхисон шашны эд зүйлсээ авч явахыг анхааруулав


Нийслэлийн Байгаль орчны газар, бурхны шашны Тарвалин хийд хамтран ногоон бүсийн ойн сан бүхий газарт ургаа модонд уясан хадаг, байгальд сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар байрлуулж орхисон шашны эд хэрэглэлүүдийг цэвэрлэж, устгах ажлыг аравдугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулах тул шаардлагатай эд, хэрэгслээ авахыг урьдчилан анхааруулж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ