Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг үйлдэл дээр нь барьжээ

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид "Илрүүлэлт-Оргодол" нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 5-нд буюу өчигдөр өдөр нийтийн тээвэр болон гудамж талбайгаар явж халаасны хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 5-8 этгээдийг үйлдэл дээр нь илрүүлэн шалгаж байна.

Эдгээр этгээд нь 2017 оны долоодугаар сарын 01-ний өдөр шинэчлэн батлагдсан эрүүгийн хуулиар бүлэг зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэдэг нь нотлогдсон тохиолдолд 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх аж.

Мөн шинэчлэн батлагдсан зөрчлийн тухай хуулиар гэмт этгээдийн хулгайлсан эд зүйлийн үнэлгээ нь 300,000 төгрөгд хүрэхгүй бол албадан сургалтад хамруулан 7-30 хоног хүртэлх хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ