МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа

МУИС-ийн 75 жилийн ойн “Эрдэмд түүчээлсэн 75 жил” баярын хурал Төрийн ордны Их танхимд болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр /2017.10.06/ 75 жилийн ойгоо тэмдэглэж буй МУИС-ийг Сүхбаатарын одонгоор шагнасныг хурлын үеэр гардууллаа.

Баярын хуралд МУИС-ийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн, багш нар болон МУИС-тай хамтран ажилладаг гадаад их, дээд сургуулиудын төлөөлөл болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцов.

Мөн хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар илгээлт илгээсэн ба Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж, Сүхбаатарын одонг гардууллаа.

Ийнхүү түүх 75 жилийн ойгоо тэмдэглэж буй МУИС Сүхбаатарын одонт сургууль болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ