Бас нэг эмэгтэй ерөнхийлөгчид нэр дэвших бодолтой байна


Энэ бол “Женский диалог” намын удирдагч Елена Семерикова юм.
“Бид энэ сэдвээр зөвлөлдөж байгаа,оны сүүлчээр хийх их хурлаараа шийдвэр гаргана” гэж түүний хэлснийг “Коммерсант” сонинд иш татжээ.
Хэрвээ сонгуульд оролцвол, ерөнхийлөгч Владимир Путинийг дэмжсэн ухуулга явуулна, учир нь би түүний улс төрийн үзэл бодлыг бүрэн дэмждэг гэж тэр хэлсэн байна.
Түрүүнд нь сэтгүүлч Ксения Собчак, Екатерина Гордон нар нэр дэвших бодолтой байгаагаа мэдэгдсэн билээ.Энэ хоёр өрсөлдөгчсонгуулиар оросын эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг зохих ёсоор төлөөлж чадахгүй гэж Семерикова үзэж байна.
Владимир Путин мэтгэлцээний “Валдай” клубийн хуралдааны үеэр үг хэлэхдээ, Оросын ерөнхийлөгчийн сонгуулиар эмэгтэй хүн гарч ирэхийг үгүйсгээгүй юм.
“Манайд бүх юм боломжтой” гэж тэр хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ