Хамарт нь ургасан шүдийг авчээ

Хятад эмэгтэй (57 настай) хамар нь битүүрч,цус гараад байдаг гэж олон жилийн турш гомдоллож, ингэхдээөөрийгөөхамрын салслаг бүрхүүлийн архаг үрэвсэлтэй хэмээнүзэж иржээ. Тэгээд нэг сайншинжилгээ хийлгэхээр шийдэхэд, Хунань мужийн улсын эмнэлгийн хамар-хоолойн эмч нартүүний рентген зургаас хамарт нь гаднын зүйлорсныг илрүүлсэн байна гэж “Дейли мэйл” сонинд бичжээ.

Эхлээд эмч нар өвчтөний хамарт жижигхэн чулуу орж хэмээн үзэж, түүнийг авахаар шийдсэн байна. Гэвч өвчтөний хамарт шүд ургасан болох нь мэс заслын явцад тодорхой болжээ.

Эмч нар тэр шүдийг нь авч,эмэгтэйн бие ч сайжирсан байна.Түүний хамраас цус гарч, хамар нь битүүрэхээ больжээ.Шүдний эмч энэ явдлыг тайлбарлахдаа,шүд зөвхөн амны хөндийд ургаад зогсдоггүй, гэхдээ хамарт шүд ургах нь туйлын ховор юм гэдгийг тайлбарласан байна.

С.Инда ,m

СЭТГЭГДЭЛ БИЧИХ