НИТХ дахин хуралдаж чадсангүй

Нийслэлийг бодлогоор тасралтгүй хангах ёстой НИТХ-ын хурал тавдугаар сард хуралдсанаас хойш шинэ даргаа сонгох гэж ганц удаа хуралдсан. Түүнээс хойш НИТХ ээлжит хуралдаанаа хийж чадахгүй, улстөржсөөр аравдугаар сарын 30-ний өдөр буюу өчигдөр НИТХ-ын ээлжит хуралдаанаа зарласан боловч дахин хойшлууллаа.
НИТХ-ын өчигдөр зарласан хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн удирдлагуудын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, ажлын төлөвлөгөөний төсөлтэй танилцах гээд олон чухал асуудлуудыг хэлэлцэх байсан юм. Гэвч НИТХ-ын арванхоёрдугаар хуралдааныг өглөө 09:30 цагт хуралдуулахаар зарлагдсан ч МАН бүлэг хуралдаж байгаа шалтгаанаар гурван цагийн дараа л эхэлсэн ч мөн л МАН-ын бүлэг завсарлага авснаар НИТХ-ын чуулган дахин ажлын тав хоног хойшиллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ