Ерөнхийлөгч тодорхой , харин УИХ ер нь яах бол?


Ерөнхийлөгчийн сонгуулиас эхэлж ард түмний баялагийг сорчилж хувьдаа сорж ашиглах замаар хөлжиж байгаа бүлэглэл буюу 30 гэр бүл бий гэх яриа газар авч тэдгээртэй тэмцэх уриа лоозон яван явсааролон нийтийн итгэл үнэмшил болтлоо хөгжжээ. 30 байнуу, 300 ч юмуу тоо чухал бус. Би л хувьдаа ийм урвагчид 2 оронтой тооноос илүү гарсан гэхэд эргэлзэхгүй байна.
Ямар ч атугай тэдний нэгээр нэрлэгдэх болзлыг хангачихаад байгаа гэх сангийн сайд Ч.Хүрэлбаатар гэж хүн ах дүүгээрээ дамжуулж харийнханд Монголын газрын баялгийг 2 сая доллараарзарсан тухай баримт дэлгэгдээд байна. 30 гэр бүл гэсэн тодотгол Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан бичигт дурдагдсанаар шүүмжлэл дагуулаад байгаа хэдий ч үнэхээр газар нутгаа харийнханд зарсан энэ мэт нөхдүүдтэй тэмцэхийг ард түмэн хүсч байгаа нь эргэлзээгүй. Газрын доорх баялаг бүх ард түмний өмч байсаар атал цөөн тооны цөөвөр чононууд лиценз нэрээр хулгайлж завшсан бол шударга шүүхийн , үгүй бол Монголын ард түмний хавханд орж л таараа. Ах дүүгээрээ дамжуулж 2 сая доллараар газрын баялагийг зарсан нь үнэн бол Монголынхоо сан хөмрөгийн хойморт тэр нөхрөө залчихаад байгааг юу гэж ойлгох вэ?
Асуудал мөнгөний гүйлгээний баримт болсон алга дарам цаасанд байгаа болохоос Ерөнхийлөгчийн хоригийн хэлбэрт байгаа биш л боловуу? Ийнхүү сэдэв хазайлгах байдлаар гол хэргийг бүдгэрүүлж сураад байгаа бид, харанхуйд хараагүй юм шиг ,сонсоогүй мэдээгүй юм шиг л явсаар байхуу ? Ерөнхийлөгчийн зүгээсэнэ мэт Монголоо худалдагсадтай хариуцлага тооцох талд зогсох нь аль хэдиййнээ тодорхой байжээ. Харин УИХ ,УИХ-ын гишүүд үндэсний эрх ашиг, үнэт зүйлээ ялгаж салгаж ойлгож чадах боловуу? Эсвэл албан бичгээс алдаа эрж цаастай ноцолдсоор цаг хугацааг мартагнуулах юм боловуу?
Д.Галт


СЭТГЭГДЭЛ БИЧИХ