Ч.Хүрэлбаатарын асуудлаар МАН-ын бүлэг тус тусдаа хуралдаж байна


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгооны асуудлаар УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавиад буй. Холбогдох хуулийн дагуу Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах эсэхээ өнөөдөр эцэслэн шийдвэрлэх учиртай. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, хоригийг хүлээж авахаас татгалзсан билээ. Энэ дагуу өнөөдөр чуулганы хуралдаанаар асуудлыг оруулна гэсэн хүлээлттэй байгаа юм.
Одоогоор чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж, УИХ дахь МАН-ын 32/33-ын бүлэг тус тусдаа хуралдаж буй аж. М.Энхболдын тэргүүлж буй 32-ын бүлгээс Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилуулахгүй байх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдсэн талаар зарим эх сурвалж тодотголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ