Эмнэлэг, оюутны дотуур байрны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ

baingiin horoo

УИХ-ын нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд ажилласан байна.

Уулзалтын эхэнд АШУҮИС-ын захирал Г.Батбаатар сургуулийнхаа өнөөгийн байдал цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Манай хамт олон Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлэг, сургалтын цогцолбор байгуулах төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн нийт 12 барилга байгууламжаас бүрдэх цогцолборын сургалтын эмнэлэг 2018 оны долоодугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Цогцолбороор нь 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулах юм. Энэ төсөл нийт 234,8 тэрбум төгрөг шаардлагатайгаас 176,7 тэрбум нь Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар шийдэгдсэн.

Тодорхой хувийг эмнэлэг өөрийн төсвөөс бүрдүүлж байгаа бол улсын төсвөөс сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэх гарааны хөрөнгө оруулалт болох 16,9 тэрбум, сургалтын эмнэлгийн барилгад шаардагдах 14,3 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн” гэлээ. Мөн мэдээллийн төгсгөлд хоёр хүсэлтийг байнгын хорооны гишүүд тавьсан юм. Нэгд, улсын төсвөөс гаргах санхүүжилтийг 2018 төсөвт тусган шийдвэрлэх, хоёрт оюутны дотуур байр барих газрын зөвшөөрлийг олгохоос татгалзсан нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний орлогч дарга Ц.Тулгын гарын үсэгтэй шийдвэр гарсан тул үүнд газрын зөвшөөрөл олгоход дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ