'Тоска' дуурь тоглогдоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 5-нд Ж.Пуччини 'Тоска' дуурийг толилуулах гэж байна.

Дуурийн гол дүр Флориа Тоскад БНБУ-ын София үндэсний дуурийн театрын гоцлол дуучин Д.Баясгалан, Кавардоссид ОХУ-ын Буриад улсын театрын гоцлол дуучин М.Пирогов, Скарпьяд Соёлын Элч дуучин Э.Амартүвшин нар хүрэлцэн ирж, дуулах гэнэ.

Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшиний хувьд өнгөрөгч сарын 29-нд Италийн Падова хотын Ж.Вердийн театрт 'Трубадур' дуурийн Граф Лунагийн дүрийг бүтээсэн байна. Тэрбээр одоо эх орондоо ирээд байгаа ажээ.

Гурван бүлэг, гурван үзэгдэлт уг дуурь нь анх Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1982 оны нэгдүгээр сарын 9-нд тавигдаж байжээ. “Ром хотын төв дэх нэгэн сүмд зураач Каварадосси өөрийн зурсан Магдаллена эх дагины хөргийг харж, хайрт бүсгүй Тоскатайгаа зүйрлүүлэн бодлогоширно” сууснаар дуурийн эхний бүлэг эхлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ