Д.Сумъяа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг өнөөдөр хүртээлээ.

Шагналыг энэ сарын 27-нд гардуулж өгөх байсан ч энэ үеэр Д.Сумъяа АНЭУ-д болж байгаа “Абу Даби Их Дуулга” тэмцээнд оролцож байсан юм.

Тэрбээр 57 кг-ийн жинд аваргын амжилттай эх орондоо ирээд байна.

Түүний амжилтуудаас:

  • Жүдо барилдааны 57 кг жингийн ААШТ-ий хошой хүрэл (2012, 2013) медальт,
  • 2015 оны дашт хүрэл медальт 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын мөнгөн медальт,
  • 2017 оны ДАШТ Алтан медальт жүдоч юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ