Сумдад төрийн үйлчилгээг хүргэнэ


Дундговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сумдад Засаг даргын Тамгын газар болон хэлтэс, агентлаг төрийн үйлчилгээг явуулын байдлаар хүргэнэ гэж тусгасан аж. Энэхүү хөтөлбөрийн энэ сарын 2.3-ны өдрүүдэд тус аймгийн Хулд, Луус суманд төрийн нэгдсэн өдөрлөг хийх бөгөөд төрийн бүх байгууллагууд оролцож иргэдэд үйлчилгээ үзүүлэх аж.
Өмнө нь ийм өдөрлөгийг тус аймгийн Өндөршил, Гурвансайхан сумдад зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт 6 хэлтэс 15 агентлагийн 70 гаруй албан хаагчид оролцож, хоёр сумын 1500 гаруй ард иргэдэд төрийн үйлчилгээ хүргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ