Авлига, хүнд сурталаас ангид байхыг анхааруулав

Нийслэлийнзасаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагынудирдах албан тушаалтнуудад зориулсан “Ёс зүй -сахилга хариуцлага” сэдэвт сургалт өнөөдөр Хангарди ордонд болж байна.

Уг сургалтандНийслэлийн засаг даргын тамгын газрынхэлтсийн дарга нар болон агентлагын удирдлагууд оролцлоо. Авилгатайтэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагатай хамтран хийж байгаа энэ сургалтаар “Нийтийналба ба ашиг сонирхлын зөрчил” , “ Авилга , албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, түүнд оногдуулах хариуцлага”, “Зөрчлийн тухай хууль үйлчилэх зарчим, үндэслэл, зөрчилд ногдуулах шийтгэл” гэсэн сэдвээр холбогдох хуулийн байгууллагын ажилтнуудадмэдээлэл өгч, сургалт хийж байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тус сургалтанд оролцож, үүрэг даалгавар өглөө.

Хотын дарга хэлэхдээ “Нийслэлзасаг даргын хэлтэс, харьяа агентлагуудшат шатандаа хүнд сурталгүй,шуурхай ажиллаж, төсвийн хөрөнгийг хуулийн дагуу захиран зарцуулж, хэн нэгэн албан тушаалтаны шахалт дарамтаас ангид хууль дээдэлсэн шийдвэр гаргах ёстой гэдгийг онцолсон юм. Төсвийн нэг ч мөнгийгүр ашиггүй зарцуулах ёсгүй.Мөн авлига, хүнд сурталаас ангид байхыг анхаарууллаа.Учир ньнийслэлийн төр захиргааны байгууллагууд олгодог зөвшөөрөл, шийдвэрүүд их.Үүнтэй холбоотой иргэд, аж ахуйн нэгж байгууллагын гомдол, хүсэлт тасардаггүй.

Монгол Улсын засгийн газрын01 тоот албан даалгавараар “Төрийн албыг хувийн ашиг сонирхлын хэрэгсэл болгох гэсэн оролдлогыг тухай бүр нь таслан зогсоож, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай шат шатандаа тууштай тэмцэх”-ийг үүрэгболгосон.Нийслэл хотэнэүүрэг даалгаварын дагуу сар бүр ажлаа тайлагнахын зэрэгцээхуульд нийцнэ гэж үзвэлалбан тушаалтан, гарын үсэг зурах эрх бүхий мэргэжилтэний үүдэнд тусгай дуудлагын дугаарын утсыг нааж, иргэд санал хүсэлтээ шууд илэрхийлэх боломжийг ч олгохарга барилыг судална гэдгээ хэллээ.

Иргэдэд хүнд суртал гаргаж, асуудлыг цаг тухайд нь шийдээгүй агентлагийн дарга нартаа хариуцлагын асуудлыг ярьнагэсэн юм.

Сахилга хариуцлагыг нийслэлийн харьяа дүүрэг, агентлагуудад чангатгаж,ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах асуудлыг ч онцгойлон анхааран.Удирдах ажилтанууд “ Ёс зүйсахилга хариуцлага” чангатгах ажилд манлайлан оролцохыг үүрэгдлээ.

2018 онд Авлигатай тэмцэх газартай нягт хамтран ажиллаж, шатдараалсан сургалт зохион байгуулж, нийслэлийн төр захиргааныбайгууллагын дотоод болон хөндлөнгийн хяналтыг чангатгана гэдгээ мэдэгдлээ.

Оны эцсийн ажлаа дүгнэж, ажлын хариуцлага, төрийн албаны ёс зүйг умартсан зарим албан тушаалтануудыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ