Энэ сарын 10-аас бүх хүүхдэд мөнгө олгогдоно


Хүүхдийн мөнгийг энэ сарын 10-аас олгохоор болсон талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнынийгмийн халамжийн асуудалхариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас тодрууллаа.
-Хүүхдийн мөнгө гурван сар олгогдоогүй саатсаны учир юу вэ?
-2017 оны төсөвт 660 мянган зорилтот өрхийн хүүхдүүдэд 161 тэрбум төгрөг олгохоор төсөвлөгдсөн байсан. Гэтэл 2017 оны Засгийн газрын долдугаар сарын 4-ны өдрийн 201 тогтоолоорбүх хүүхдэдмөнгө өгөхөөр болсон. Үүний дагуу нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон.Санхүүжилт нь дууссан учраас хүүхдийн мөнгө олгох ажил зогсонгибайдалд орсон.
-Хүүхдийн мөнгийг хэзээнээс олгож эхлэх вэ?
-Өнөөдрийн байдлаар нэг сая 38 мянган хүүхэд сар болгон 20,000 төгрөгийгавч байна. 2017 оны долдугаарсараас энэ оныг дуустал хүүхдийн мөнгө олгох санхүүжилт байхгүй байсныг 2017 оны төсөвт тодотгол хийснээр хүүхдийнтэтгэмжид зориулж 104 тэрбум төгрөгийг нэмж тусгасан. Ингэснээр бүх хүүхдэд энэ оныг дуустал мөнгө олгоно. Найм ,ес, арван сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-наас эхлэннөхөж олгоно. Харин үлдсэн 11,12сарын мөнгө сар болгоны 20 гэхэд олгогдоно.
-Хүүхдийн мөнгө дансанд шууд орох уу, аль эсвэл амьдарч байгаа хороо дээрээ заавал бүртгүүлэх шаардлагатай юу?
-Хүүхэд өөрийн нэр дээр, аль эсвэл эцэг эхийнх нь данс бүртгэлтэй байгаа учраас шуудданс руу орно.
-2018 онд зөвхөн зорилтот өрхийн хүүхдүүдэд, хүүхдийн мөнгө өгнө гээд байгаа. Ямар шалгуур тавьж байгаа вэ?
-Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдсан өрхүүд 0-1000 хүртэлх оноотой байдаг. 2018 оны төсөв батлагдсаны дараа нийт хүүхдийн 60 юм уу, 80 хувьд нь өгөх үү гэдэгт тааруулаад босго оноо тогтооно.Тэр онооноос доогуур оноотой байгаа хүүхдүүдэд өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ