Өнөөдрөөс сурагчдын амралт эхэлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан. Гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт 11 дүгээр сарын 3-наас буюу өнөөдрөөс эхэллээ.

Тодруулбал, нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амардаг байсан бол энэ жил бүх ангийн сурагчид долоо хоног амарна.

Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ