"Засаг дарга иргэдийг хуурч байна" гэв

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу 2017 онд нийслэлийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2018 оны нийслэл хотын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг нийслэлийн Засаг даргын зүгээс өргөн барьсан. Энэ асуудлаар өнөөдөр /2017.11.03/ нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ дахь Ардчилсан намын бүлэг нээлттэй хуралдаан хийлээ.

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “Засаг даргын өргөн барьсан нийслэлийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт хангалтгүй, маш ноцтой алдаатай орж ирсэн учраас та бүхэнд нээлттэй мэдээлэл өгч байна.

Нийслэлийн үндсэн чиглэл таван үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Үндсэн хэсэг тус бүрээр НИТХ дахь Ардчилсан намын бүлэг удаа дараа нухацтай хэлэлцэж, дүгнэлт гаргалаа. Үндсэн чиглэлд орж буй үг, өгүүлбэр болгон 2018 оны нийслэлчүүдийн ажил, амьдралтай салшгүй холбоотой. Нэгдүгээрт, тоо баримтаар биднийг хуурсан байна. Тухайлбал, Улаанбаатарыг “Аз жаргалтай хот” болгох эхний жилийн 26 зорилтын хэрэгжилтийг 88 хувьтай байна гэж танилцуулсан. Энэ бол худлаа.

НИТХ 2017 оны тавдугаар сараас хойш буюу эрх баригч Монгол ардын намын дотоод хагарлаас болж огт хуралдаагүй. Олон удаа хойшилсны эцэст өнөөдөр бид хуралдах гэж байна. МАН-ын энэ байдалд бид үнэхээр шүүмжлэлтэй хандаж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ