"МҮЭХ-ны удирдлагуудыг худал гүтгэсэн нь тогтоогдсон" гэв


МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат өнөөдөр тус холбооны XXII Их хурлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээллийн эхэнд МҮЭХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хөгжлийн бодлогын зорилтыг шинэчлэн боловсруулах чиглэлд нийт гишүүдээсээ санал авч дууссан талаар тодотгов. МҮЭХ-ны XXII Их хурлаар шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулжээ.
Сүүлийн нэг сарын туршид МҮЭХ-ны Их хурлын товлолт хугацаа ойртож буйтай холбоотойгоор тус байгууллагын талаарх сөрөг мэдээллүүд ихээр цацагдаж буй. Энэ талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг байгууллагынхаа эд хөрөнгө, газрыг зарж хуурамч данс ашиглан хувьдаа завшсан мэтээр тус холбооны ҮҮТ-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Гэрэлмаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа төлбөртэй, захиалгат нийтлэл нэвтрүүлэг гаргаж байгаа. Иймд МҮЭХ-ны хяналтын хороонд шалгалт хийж өгөх хүсэлт гаргасан” гэж тодотголоо.
МҮЭХ-ны Хяналтын хороо нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр хяналт хийж, хөндлөнгийн аудитаар давхар шалгуулж дүгнэлт зөвлөмж статустай аж. Тус хорооноос хороо тусгай комисс гаргаж дахин шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй бөгөөд хэвлэлээр нийтлэгдсэн санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зүйлс нь худал гүтгэлэг болохыг тогтоосон талаар мэдээллийн үеэр онцлов.
МҮЭХ-ны зүгээс мэдээлж буйгаар Б.Гэрэлмаа нь МҮЭ-ийн холбооны ҮҮТ-ийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа буюу ээлжийн амралт олгох тушаал шийдвэр нь гараагүй байхад “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Захиргааны санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр томилогдсон.
Түүнийг МҮЭ-ийн холбооны талаар илт мушгин гуйвуулсан мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж нийт ажиллагсдын мөрддөг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар МҮЭ-ийн ҮҮТ-ийн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гаргасан аж.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ