Замын-Үүдэд найман настай охин сураггүй алга болжээ


Дорноговь аймгийн Замын-Үүдэд энэ сарын 02-н буюу өнгөрсөн пүрэв гарагт найман настай охин сураггүй алга болсон байна. ОхиныгД.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй. 2017 оны 11 сарын 02-ний өдөр 13:30 цагийн үед сургууль дээрээ харагдсанаас хойш сураггүй алга болжээ.
Өмсөж явсан хувцасны хувьд зурган дээрх ягаан куртка, бор түрийтэй гутал, дүрэмт хувцас, ягаан цүнхтэй. Харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагын 7052102 дугаарын утсанд холбогдож мэдээлэл өгөхийг тус аймгийн цагдаагийн газраас мэдэгдэж байна.
Охиныг алга болсонтой холбоотойгоор хууль хяналтын байгууллагынханаас гадна Замын-Үүдийн ард иргэд эрэн хайх ажиллагаанд нэгдсэн байна. Улмаар эцэг эхчүүд нэгдэж сургуулийн орчимд 300-500 метрийн зайнд хяналтын камержуулалт суурилуулж өгөхийг орон нутгийн удирдлагуудаас хүссэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ