Хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдлээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлгазар, хэлтсийн дарга нартай уулзаж, хэдэн хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсний доторхөнгөлттэй эмийг сард ердөө хоёрхон удаа худалдаалдгийгтаслан зогсоохыг үүрэгдлээ.

Эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг хэр нь тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй иргэд ч цөөнгүй.

Даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр авах эрхтэй.

Эрүүл мэндийн даатгалаа төлсөн даатгуулагч уг жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

Уг хөнгөлөлтийг #3c414e; font-family: arial;">ахмадууд болон бага насны хүүхэдтэй эхчүүд голдуу эдэлдэг. Хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалдаг, төсөв нь хязгаарлагдмал тул иргэд үүр цүүрээс эхлэн урт дараалалд зогсож эмээ авдгийг таслан зогсоож, хүссэн үед хөнгөлөлттэй эмээ авах боломжоор хангах үүргийг сайд Д.Сарангэрэл холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ