Цаг уурын гэнэтийн үзэгдлээс сэрэмжлүүлэв

Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар цас орж, эрс хүйтрэхийг Цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Өнөөдөртөө баруун болон хангайн, төвийн бүсийн зар газар, зүүн бүсийн хойд хэсгээр цасан шуургатай. Иймд малчид, тариаланчид, тээвэрчдэд цаг уурын гэнэтийн үзэгдэл, цасан шуурганы үеэр анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орно. Мөн төв, зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0-2 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ