Борооны тухай сонирхолтой баримтууд


Бороо бол байгалийн гайхалтай үзэгдэл мөнөөс мөн. Энэхүү гайхамшигт үзэгдлийн талаар хэд хэдэн сонирхолтой баримтыг уншигч таньд хүргэе.
- Дэлхийд жил бүр 519000 км3 бороо ордог байна.
- Америкийн Охайо муж улсын Уйнсберг хотод олон жилийн туршид жил бүрийн долоодугаар сарын 29-ндяагаад бороо ордогийг нэг ч цаг уурч тайлбарлаж чадахгүй байна.
- Борооны ачаар дартс тоглоом бий болсныг та мэдэх үү. Сур харваачид шар айрагны газарт борооноос хоргодохдоо зүгээр байхын оронд зурсан бай руу сумаа шиддэг байжээ.
- Маршаллын аралд 1 см-ийн хэмжээтэй борооны дусал ордог байна.
- Бразилын Пара хотодөдөр бүр нэг л цагт бороо ордог тул хүмүүс хэдэн цаг болж байгааг урьдаас мэддэг гэнэ.
- Уганда улсад жилд 250 удаа бороо ордог байна.
- Бүгд Найрамдах Ботсван Улс маш гандуу оронд тооцогддог. Гэтэл тэдний үндэсний валютыг “бороо” гэж нэрлэдэг байна.Мөн “бороо” гэж оруулагддаг “Пула” гэдэг үгийг мэндчилгээ болгон хэрэглэдэг байна.
- Тайландад олон зуун жил зөвхөн шөнө л бороо ордог.
- Энэтхэгийн Черапунжи хотод хамгийн их бороо их ордог. Энд жилд 26 460 мм тундас хур бороо ордогбайна.
- Дэлхийд 100 сая хүний нэг нь борооны харшилтай байдаг гэнэ. Ганц дусал бороо дусахад арьс улайж, тэр хүн бороонд норвол үхэх аюултай гэнэ.
- 2007 онд Испанийн Эль-Ребольедо хотод мэлхийгээгээр бороо оржээ.
- Гондурас улсад жил бүр тавдугаар сарын эцсээр загагасаар бороо ордог гэнэ. Борооны дараа газар сайгүй загас хөглөрч, хүмүүс эдгээрийг мөөг мэт түүдэг байна. Ингэхдаа бүх загас амьд байдаг гэнэ. Энэ сонин үзэгдлийг одоо болтол тайлбарлаж чадахгүй байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ