"Сонсголонгийн гүүрэн дээр гарсан ослын улмаас хүн бэртээгүй" гэв


Өнгөрсөн бямба гарагт Сонсголонгийн гүүрэн дээр ноцтой зам тээврийн осол гарсан. Уг ослын талаар өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл ирүүллээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн наймдугаар хороо Сонсголонгийн гүүрэн дээр ачааны автомашин унасан гэсэн дуудлага 2017.11.04-ний өдрийн 16 цагийн орчим Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги 105, ГТУА-х 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход өвс ачсан шаланз маркийн ачааны автомашин хажуу тийш унасан байдалтай байсан аж. Газар дээр нь шуурхай арга хэмжээ авч зорчих хэсгийг чөлөөлөн аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ